Melody Mongolia

2008-12-24

Хэвтээ Босоогийн агуй

 

Хэвтээ Босоогийн агуй нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан суварга хэмээх байгалийн үзэсгэлэнт газрын ойролцоо оршино. Дундговь аймгийн Өлзийт сумаас 70 км, Уланбаатараас 426 км, Мандалговиос 156 км, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 40 км зайтай үзэсгэлэнт Цагаан суваргын зүүн талд хойт өргөргийн 44″30″, зүүн уртрагийн 106″57″-д Э.Авирмэд уулын хөндий говь дунд байрладаг. Уг агуй нь гарал үүслийн хувьд элэгдэл эвдрэлийн гаралтай.
Агуйд орохдоо зогсоогоороо, улмаар бөхийж, цааш явган суун мөлхөж, хамгийн нарийн хэсэгт нь элгээрээ газарт наалдан мөлхсөөр агуйн нөгөө амаар нэвт гардаг юм. Ийм ч учраас Хэвтээ Босоогийн агуй хэмээн нэрлэжээ.
Энэхүү нутгийг зорин очсоноор их говийн үзэсгэлэн, гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар ханан хавцал, уран сүмбэр шавар товцог, эрт галавын их далайн эрэг ирмэг, өргөн их говийн үзэсгэлэн төгс суварган цав, 70 метр урт үргэлжлэх Хэвтээ босоогийн агуй, говь нутагт ховорхон тохиолдох хайлаасан төгөл, элсэн манхан, Дэл уулын үзэсгэлэн төгөлдөр хадан хавцал, хадан зургийн галерей, хүрлийн үед холбогдох үй олон сүг зургийн сан хөмрөг, эртний ургамал амьтдын үлдэгдэл, Говь нутгийн уулсын өвөрмөц сонин тогтоц, говийн аргаль, янгир, зээр, хар сүүлт, хулан, үнэг,чоно зэрэг ан амьтан, модлог бутлаг ургамал, нүд алдам талыг үзэж сэтгэл баясах болно.

 

Цагаан Суварга нь эртний далайн ёроолын тунамал хурдаснаас тогтсон, Цэрдийн галавын үеийн эгц цавчим мөрөгцөг юм.

Цагаан Суваргаас гадна Болдын Ам, Дөрөө Хангинах, Хөх Өндөр, Өлзийт хуудас, Хөх Цав зэрэг үзэсгэлэнт газрууд олон бий.
Агуйг аялал жуулчлалд төдийгүй аж ахуйд өргөнөөр ашиглаж байна. Агуйн сүг зураг болон эртний хүмүүсийн соёлын үлдэгдэл нь жуулчдыг татах хүчтэй хэрэгсэл болдог. Тухайлбал Малайзын Ниахын Их агуйд 40,000 жилийн өмнө эртний хүмүүс аж төрж байсан ажээ. Германд Хённэ агуйд судлаачид эртний хүмүүс хүний мах зооглож байсны ул мөрийг илрүүлжээ. Агуй нь эрт цагийн уур амьсгалын нөхцлийн талаар мэдээлэл өгдөгөөрөө геологийн үнэт мэдээллийн эх үүсвэр болдог. Агуй нь нөхөн сэргээлтэнд өргөнөөр ашиглагдаж, агуйн аялал нь эр зоригийн спортын нэгэн төрөл болоод байна. Агуйн аялалд зориулан гадаадад агуйг тусгай гэрэлтүүлэг, шал зэргээр тохижуулдаг. Мөн түүнчлэн агуйг усанд шумбахад, шүхрээр үсрэхэд ашиглаж байна гээд бод доо.  Агуйн тогтмол температур, чийглэг ихтэй агаар зэргийг нь дарс, бяслаг хадгалахад ашиглаж байна. 
Агуйд ороход анхаарах зүйлс: exclusively from Melody:
Агуйд орохдоо хальтрахааргүй, ул сайтай гутал, бие сайн далдалсан хувцас өмсч, өвдөгөө болж өгвөл хамгаалахад илүүдэхгүй, мөн өмдний шуумгаа оймс гутлан дотроо хийвэл элдэв шороо тоос шавар шавхай, бууц зэргээс хамгаална. Цэнхэрийн агуй мэт маш их бууц, шувууны сангас ихтэй байдаг. Заавал малгай өмс. Цэвэрч хүнд бээлий хэрэг болно. Ямарч гар чийдэн агуй дотор ороход гологддог гэдгийг санаарай! Тиймээс яг агуйд орохын өмнө гар чийдэндээ шинэхэн зай хий, нэг бол маш хүчтэй тусгалтай гар чийдэн хэрэглэ. Гар чийдэнгээс гадна мэдээж толгойд зүүдэг гэрэл зайлшгүй байх шаардлагатай гэдгийг уншигч Та андахгүй. Хайрцаг чүдэнз халааславал бас давхар даатгалтай гэсэн үг. Гэхдээ зарим агуйд газрын гүнээс элдэв хий ялгарч байдгийг бүү мартаарай, чүдэнз асаахад дэлбэ үсэрвэл яана. Агуйд орохдоо элдэв үнэр танар сайн мэдрэх нь чухал. Метан мэтийн хий хурц үнэртэй байдаг шүү дээ.
За мөн агуйд орох цагаа зөв сонгох нь чухал. Хээрийн амьтны хэвтэр болдог агуй зөндөө шүү дээ. Агуйд мөлхөөд ортол өөдөөс чоно дайрвал яана. Тиймээс өглөө эрт агуйд орохоос татгалзсан нь зүйтэй. Амьтны ул мөр ялгадсыг сайн шинжиж малынх биш юм шиг харагдаж байвал дуу чимээ сайн өгч, хоорондоо чангаар ярилцах хэрэгтэй. Жуулчдын хамт агуйд орж байгаа тохиолдолд хөтөч бид л урд нь гараад мөлхдөг шүү дээ. Салаа бүхий агуйд орохдоо төөрөв дөө. За тиймдээ ч Та арай тулахгүй байлгүй дээ. Амжилт хүсье!
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1609 удаа

Сэтгэгдлүүд

2009-12-23 -

Бичсэн: Зочин
not talking
. Шууд холбоос

2009-02-25 -

Бичсэн: Зочин
sain bn u? bi aylal juulchlaliin gazarchin deed surguuliin togsoh kvvrsiin oyutan bnaa bi aguin aylaliig baigaliin aylaltai havsargan hogjvvleh bolomj sedveer diplom bichej bgaamaa aguin talaar medleg homs tul ta ooriin medeh zviliig helj ogch tusalnuu id-boldoo_gte@yahoo.com
. Шууд холбоос

2009-01-06 -

Бичсэн: Boloroo
Мэдүүштэй зөвөлгөө байна шүү.
. Шууд холбоос

2009-01-06 -

Бичсэн: honzo
Зураг бол янзын харагдаж байна. Харин тэр агуй орох санамжуудыг чинь мэдмээр юм байна. Би энэ зун аялж байхдаа шууд л давхиад орчихсон шд tongue
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 207420 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 75 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн