Melody Mongolia

2009-01-13

Өгий нуурын толигор мандал



Өгий нуурын байршил: Архангай аймаг, Өгийнуур сумын нутаг, сумын төвөөс 25 км, Улаанбаатараас 330 орчим км зайтай оршдог.



Усзүй:
Д.т.д. 1332 м
 Ус хураах талбай 5020 км²
 Усан гадаргын талбай 25.7 км²
 Нуурын хамгийн их урт 7.4 км
 Дундаж өргөн 3.4 км
 Хамгийн их өргөн 5.3 км
 Усны дундаж гүн 6.6 м
 Нуурын усны их гүн 15.3 м
 Нуурын эзлэхүүн 0.171 км³
 Эргийн шугамын урт 24.7 км
Мөсний үзэгдэл
 Нуурт 10-р сарын сүүлчээр мөсөн зах үүсч 11-р сарын дунд үеэр мөсөн бүрхүүл тогтох ба мөсний зузаан 1-р сард 1.0 м, 2-р сард 1.2-1.3 м хүрнэ. Нуурт 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр усан зах үүсч, дунджаар 5-р сарын дунд ба адгаар мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө. Зарим жил 6-р сарын эхээр мөстэй байх нь бий.

2006 оны 5-р сарын 5-ны үеийн нуурын мөс
Зайр
Усан дотор янз бүрийн хэлбэр үүсгэн урсах, эсвэл хөдөлгөөнгүй байх бөөгнөрсөн жижиг ширхэгтэй мөс юм. 

Зайр гүйх
 Усны гадарга гүнд зайр хөвөн урсахыг хэлнэ.

Мөсөн бүрхүүлийн шилжих хөдөлгөөний улмаас түүний нэг хэсэг зурвас газраар хагарч шахагдан овооролдсон мөсийг цагаан хил гэнэ. Томоохон нуурт цагаан, хар хил хэдэн арван км хүртэл зурваслан үргэлжилж овоорсон мөсний өндөр 5-10 м хүрнэ.

Мөсөн бүрхүүлтэй үед гол нуурын аль нэг хэсэгт мөсөн бүрхүүл усанд угаагдан шинээр усан зурвас, өрх цоорхой үүсэхийг хэлнэ. Энэ нь биологийн задралын нөлөөнөөс үүсч болох ба мөн гүний усны тэжээл байгаагаас үүснэ. Мөн нуурын ёроолын геологийн тогтоцоос шалтгаална.
Өгий нуурт 1-3 м голчтой зургаан өрх үүссэн байгаа нь. Өрхний усны температур гадаргуудаа болон ёроолдоо 4˚С байжээ.
Өгий нуурын усны орлогын зонхилох хэсгийг гадаргуугаар нуурт цутгах ус эзэлдэг. Харин нуурын зарлагын ихэнх хэсгийг нуурын усны гадаргаас уурших ууршилт эзэлдэг. Жишээ нь, Өгий нуурт 7-р сарын 3-р 10 хоногт 19 мм хур тунадас орсон ба 72.2 мм ус ууршсан байна. Энэ хугацаанд нуурт Хөгшин Орхон голоос 42 мм урсац цутгажээ.
2006 оны усны чанарын судалгаагаар гадаргын усны чанарын стандартаас давсан бохирдол илрээгүй байна. Өгий нуурын усны чанар нь цутгал гол болох Хөгшин Орхон гол, Хархорин орчимд татсан сувгийн ус, Орхон голын усны чанараас хамаарна. Орхон голын ус маш цэнгэг цэвэрт тооцогдоно. Хөгшин Орхон голын ус тус судалгаагаар нуурын цутгал орчимд элдэв бохирдолгүй гарсан байна.
 
Уур амьсгал:
Нуур орчмын нутаг эх газрын эрс тэс уур амьсгалтай
Жилийн дундаж агаарын температур 2.3˚С
Жилийн хамгийн их агаарын температур 36˚С
Жилийн хамгийн бага агаарын температур -46˚С
Жилийн дундаж ууршил 220мм
Жилийн хамгийн их салхины хурд 36 м/сек
Олон жилийн дундаж хур тунадас дулааны улирал 200-400 мм
Олон жилийн дундаж хур тунадас хүйтний улирал 10-30 мм
6-8-р сард нуурын усны гадаргын температур 19.9-21.8˚С
Нуурын мөсөн бүрхүүлтэй байх хугацаа 11-4 сар
Мөсний зузаан 1.0-1.1м
Өгий нуур орчмын шувууд:
Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг – шувууны анги 470 зүйлд хүрэв. 2005-2006 оны судалгаа- Өгий нуур, Өгий нуур орчмын уулс, Тамирын голын шугуйгаар нийт 129 зүйлийн шувуу бүртгэгдэв.
Өгий нуурын орчимд бүртгэгдсэн шувуудын 87 гаруй хувь нь нүүдлийн шувууд байдаг аж. Энд бүртгэгдсэн ус намгархаг орчны шувуудаас 51 зүйл нь энд үржих боломжтой боловч 2006 онд эдгээрийн дөнгөж 6 зүйл нь үүрлэсэн. 


Алаг шумбуур

Хошуу галуу

Халбаган хошуут

Буурал галуу

Хөх дэглий

Ухаа шунгуур

Гангар хун

Хуруут хун

Тураг гогой

Хилэнгүе ахууна

Отгот шунгуур

Цэн тогоруу


Өгий нуурын баруун талд орших Амин нуур нь усны шувуудын үржих, зэгс бүхий орчин юм.

СҮҮГЭЭР БОЙЖИГЧИД, ХОЁР НУТАГТАН, МӨЛХӨГЧИД
Монгол оронд өнөөгийн байдлаар 130 гаруй зүйл зэрлэг хөхтөн амьтан байгааг судлаачид тогтоосноос Өгий нуурын орчмын нутагт 20 зүйлийн хөхтөн тархжээ:
шавьж идэштний багаас 2,
гар далавчтаны багаас 1,
туулай хэлбэртний багаас 2,
мэрэгчдээс 9,
мах идэштний багаас 6 зүйл.
    Монгол оронд 22 зүйлийн мөлхөгчид, 10 зүйлийн хоёр нутагтан тархсанаас Өгий нуур орчимд бахын овгоос монгол бах, хайрстаны багаас монгол гүрвэл, бамбай хоншоорт могой зэрэг  хоёр нутагтан мөлхөгчид элбэг тохиолддог. Улаан Номонд бүртгэгдсэн ховор хөхтөн амьтадаас зөвхөн дагуур зараа тархжээ.

Дагуурын зараа
Буурал сармаахай
Хонин малтаахай
Дагуур огдой
Бор туулай
Сүүлэрхэг зурам
Монгол тарвага
Бор шишүүхэй
Гэрийн хулгана
Сибирь алагдаага
Монгол чичүүл
Орог зусаг
Хадны барагчин
Үлийн цагаан оготно
Шар үнэг
Саарал чоно
Хярс
Дорго
Мануул өмхий хүрэн
Монгол бах
Монгол гүрвэл
Бамбай хоншоорт могой
Рашааны могой


Рашааны могой

Бамбай хоншоорт

Монгол чичүүл

Саарал чоно

Монгол бах

Үлийн цагаан оготно


Өмхий хүрэн


Мануул

Монгол гүрвэл

Орог зусаг

Шар үнэг

Дорго

 Өгий нуурын загас:
 


Шивэр хадран

Улаан нүдэн

Ердийн гутаар
 

Зэвэг

Цурхай

Алгана

Сахалт эрээлж

Тул

Булууцагаан

Шивэр сугас

Ердийн варлан

Бух сугас

Мөнгөлөг хэлтэг

Ердийн цулбуурт

Шивэр эрээлж


Зөөлөн биетний хүрээ, Танатынханы овог, Танан хясаа

Урт 92 мм, өндөр 51 мм, цүндгий 33 мм. Голын намуун урсгалтай булан тохойн ёроолын лаг шавар элсэнд шигдэн амьдарна. 

Ургамал:
2005-2006 оны судалгаагаар Өгий нуур болон Орхон голын сав нутгаас 51 овгийн 167 төрлийн 266 зүйлийн цэцэгт ургамал бүртгэгджээ. Өгий нуур болон Орхон голын сав нутаг нь ургамалжилтын хувьд намгархаг, нуга, хуурайшсан шорвог нуга, нуурын эргийн дэрс тойром, шал хялганат дэнж, харгана алаг өвст дэнж, голын татмын нуга юм. Энд ургаж буй 51 овгийн 167 төрлийн 266 зүйлийн ургамал дээр хийсэн судалгаанаас үзэхэд:
Усан дотор 27,
Голын эргээр 12 зүйл,
Нуурын эргээр 34 зүйл,
Нугад 42 зүйл,
Намгархаг довон дунд 15 зүйл,
Уулын хээрийн чулуутай хажуугаар 79 зүйл,
Хуурай хээрээр 57 зүйл ургаж байна.
     146 зүйлийн эмийн ургамал ургаж байна. 2006-2006 оны судалгаагаар нийт 266 зүйл ургамлаас хадлан бэлчээрт зонхилох 87 зүйл ургамал байгаагаас онц сайн идэмжтэй ургамал нь 3,
Сайн идэмжтэй ургамал нь 40,
Дунд идэмжтэй ургамал нь 33,
Бага идэмжтэй ургамал 3, муу иддэг ургамал 8 зүйл байна.

 Өгий нуур нь Рамсарын Конвенцид 1998 онд бүртгэгдсэн Монгол орны ус намгархаг газруудын нэг юм.

Ус намгархаг газар нь амьтан ургамал зэрэг биологийн төрөл зүйлийн хувьд маш баялаг бөгөөд олон зүйлийн ургамал ба шувуу, загас, сээр нуруугүйтан амьтад оршин амьдрах баялаг бүтээмж бүхий систем болно. Иймээс “Ус Намгархаг Газрыг Хамгаалах Конвенц” 1971 оны 2-р сарын 2-нд Иран улсын Рамсар хотод явагдсан олон улсын хэлэлцээрийн дүнд батлагджээ.
 2002 оны 7 сарын 22-оос 8 сарын 19-ний хооронд ЖАЙКА-ийн богино хугацааны мэргэжилтэн томилох ажил, Зүүн Азийн нүүдлийн замаар нүүдэллэдэг Нугасныханыг хамгаалах Үйл ажиллагаа, Ази-Номхон Далайн Усны Нүүдлийн Шувууг Хамгаалах Стратеги  зэрэг хөтөлбөрүүд зохиогджээ.

ЭДГЭЭР МАТЕРИАЛЫГ "МОНГОЛ ОРНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НӨӨЦ, ТҮҮНИЙ ҮНЭЛЭЛТ" ХИЧЭЭЛЭЭР БЭЛТГЭСЭН ЭЛ.ИЛТГЭЛД "ӨГИЙ НУУРЫН БАЙГАЛИЙН ЛАВЛАХ" JICA-н төслийн номноос авч хэрэглэв.

 


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2438 удаа

Сэтгэгдлүүд

2011-05-20 - hi

Бичсэн: hi (зочин)
mongol orond yag yu yu gsnn 10 zuiliin 2 nutagtan baidgiin be
tegeed bas mongol bahnii hornii tuhai haanaas n yaj yalgargda
ymar nairlagatai, yamar ach holbogdoltoi ter tusmaa anagaah uhaandd gedguug yaraltai heleed ogooch тормолзох
. Шууд холбоос

2009-01-15 -

Бичсэн: tatah
kkk, medmeer bas ormoor bolchiv laughing
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: Melody
Хүүе мартсанаас, Өгий нуурыг эрт цагаас эмэгтэй лустай гэдэг тул эмэгтэйчүүл нуурын усанд орохыг нэг их хүсээд байхын хэрэггүй шоо
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: Amaraa
Маш үнэ цэнэтэй мэдээлэлтэй, бөгөөд тархинд зажлууртай бичлэг байна, бас гоё зурагнуудтай юм байна. Таалагдлаа
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: Ari (зочин)
Melody,Gaixaltai goe zuragnuud medeellud blaa.Yag iim zurag medeelel olj avaxiig xusch bgaa xen negen bval ch estoi chuxlaas chuxal medee medeelel bn.Chi ch argagui l gazarzuin taliin xun umaa.Bayarlalaa
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 207332 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 63 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн