Melody Mongolia

2009-01-14

Аяа анд минь чи


Гарын таван хуруунд багтаж тоологдох хэд гуравхан найзтай хүн л дээ. Тааралдсан болгонтойгоо нялуураад байхгүй ч, олон таван зангүй нэгэнтэй нь зовлон жаргалаа хуваалцаад л явдаг. Хэн нэгэнд ааштай, ууртай уцаартай, хямсгар санагддаг байх л даа. Харин ээж маань хүүхэд байхад л захьдаг байж билээ "Миний хүү говийнхонтой найзалж байгаарай, цагаахан сайхан сэтгэлтэй байдаг юм". Найзлаж нөхөрлөхийн тулд хайж гэрэл асааж гар чийдэн барьж гүйсэнгүй л дээ. Оюутан болж МУИС-н биологи, гадаад хэлний 2 урилга автал ээж биологиор сургахгүй гэж учиргүй цааргалаад тэр хуваарийг урж хаяна гэв. "За,за өөрөө л мэд, Та зүгээр". Уг нь би л өөрөө мэдлэг мэргэжил эзэмших гэж байгаа юмсан. Гадаад хэлээ сонгоод оюутан болоод тэр охинтой найз нөхөд болсоор муудалцаж, сайдалцаж, маргалдаж, хөхрөлдөж, хов ярьж, хамт уйлж дуулж, үй зайгүй явсаар нэг мэдэхэд "Хүүш ээ, хоёулаа найзлаад 12 жил болж байна шүү дээ". 2-3 гадаад хэлтэй, бас ч гүй хэлэмгий доломгой, нэг харахад жигтэйхэн өөртөө итгэлтэй, мятаршгүй Жулия, нөгөө талаас хамгаас ичимхий, гутрамтгай, даруу хүн. Тэр бол миний найз.

Дотроо би түүнийг өрөвдөнө. Над шиг хэцүү ааш зантай, хэцүү хувь тавилантай хүний найз байна гэдэг амаргүй. Түүнээс гадна, найз маань өдий болтол хүн хартай суугаагүй, үерхэж нөхөрлөхгүй явсаар байгаад нь битүүхэндээ би гайхаж харамсана. Уяхан, цагаахан сэтгэлтэй ч, зүйр үгээр бол "дотроо эмээлтэй хазаартай морьтой" бүсгүй дээ миний найз.
Оюутны байранд бид хоёр Цагаан сараар гэртээ харих ямарч боломжгүй, хоосон муу өрөөндөө элдвийг ярьж хэвтэж байлаа нэгэн өвөл. Манай нэг найз хотод амьдардаг, намайг дагуулж гэртээ аваачна гээд болдоггүй. Харин хоёр найз маань хоорондоо огт таарамжгүй тул би "За, за, би гарахгүй ээ, яаж чамайг эзгүй дотуур байранд ганцааранг чинь орхичихоод гадуур тансаглаад явж байдаг юм" гэж түүнийг тайвшруулна. Хоосон ходоодоо хонхолзуулан найз маань хэсэг дугхийв. Тэр хооронд нь нөгөө найз маань ирээд намайг ятгасаар дагуулаад гарсан юм. Мэдээж сэрээд өрөөндөө ганцаархнаа манай найз надад гомдож баахан уйлаад л... Би гэдэг хүн ийм л өөдгүй "найз" шүү дээ.
Бид хоёрын нөхөрлөлд дургүй нэг л хүн байдаг. Тэр хүний тухай дараа ярьж өгнөө.
Харин би найзыгаа ганц удаа ч болов баярлуулж үзээгүй хүн шүү.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1099 удаа

Сэтгэгдлүүд

2009-03-21 -

Бичсэн: Зочин
chinii nz xaraxad daruuxan mortloo xvnii stgl-g tataxaar unen sergelen coglog xvvxen shv bi durlaad balraad bgaa shvv tanai naizad.............. batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes batting eyelashes
. Шууд холбоос

2009-02-08 -

Бичсэн: galbaatar
. . . чи хаалгыг минь тогшооч.

нэг өдөр нэг найз маань намайг өөр хүнд танилцуулахдаа "миний хамгийн сайн найз" гэхэд нь гайхсан шүү, тэгээд түүн рүү харсан чинь ямар ч худлаа хэлсэн, тоглосон шинж алга.
би болхоор түүнийг сайн, муу найз гэж боддоггүй, зүгээр л найз гэж боддог.

. Шууд холбоос

2009-01-23 -

Бичсэн: Melody
Баярлалаа Булгаа эгч ээ, харин Ари чи юу бодож байгаагаа нуулгүй бичээд бай. Юу "нөгөөх" нтр гээд байгаа юмбэ?! not talking
. Шууд холбоос

2009-01-23 -

Бичсэн: Ari (зочин)
Hi Melody,

Muuxai zan gargaad bval nuguuxiig chini xumuust taraalaaa shoo xi xi xi.Manai ania chinii blogoor zochiljee.
. Шууд холбоос

2009-01-23 - bulgamaa

Бичсэн: Зочин
Ymar hoorhon yum be.Egee ni unshaad duugee iim saihan naiztai gedgiig medlee.Ta hoertoo tsaashid ulam dotno uerhej neg negendee tustai yvaarai gej helie dee.
. Шууд холбоос

2009-01-15 -

Бичсэн: Melody
Миний блогоор байнга зочилж байдаг та нартаа баярлалаа love struck
. Шууд холбоос

2009-01-15 -

Бичсэн: Ari (зочин)
Dear my Melody,

Wow Melody, ene chini bi uy da..Naiz n uchirgui l nulimas asgaraad baina,ajil deeree uilaad bailtai ch bish. Sanaa aldaad xeseg bodloo, ter namaig orxiod gardag odriig chini ch sain tod sanaj bn.Gomdoj bsan l bx da xoorxii.Salaad yavaxaaraa sanadag,uulzaad suuxaaraa tunirxdag bolj bn da te bid 2.
Neg goe ug sanaand buulaa "Margaash uulzaxiin tuld onoodor saldag, uurd xamt baixiin tuld margaash uulzdag" gj.Ene ix saixan ug bgaa biz?
Nadad mash ix taalagdsaan amandaa davtaad xel de, daxi daxin xeleed l baimaar.
Za xundet Melody chamdaa nz n mash ix bayarlalaa, ajil xodolmort chini uuliin ondor orgil shig amjilt xusen erooe.Bayarlalaa.

Ari chini
. Шууд холбоос

2009-01-15 -

Бичсэн: Amaraa
Manai neg naiziin heldeg ug sanaand orj bna, adilhan huushuuraa ideed yavj bsan oyutan tsagiin naizuudiin une tsene hugatsaa ongoroh tusam nemegdeh yumdaa:)
. Шууд холбоос

2009-01-15 -

Бичсэн: tatah
nudend dulaahan busguim happy
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: Gerelee (зочин)
Goe bichjee. Magadgui bid 3 ch gesen neg l medehed 12 jil boloh bh daa. Tiimee? Odoo bodood bsan chin hamag yumaa yarij, bayar gunigaa huvaaltsaad negentei ni 8, harin nuguutei ni 5 jil ali hediin nuhurluchihsun yum bna shdee. love struck
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: хундага
төрсөн өдрөөр нь ч гэсэн үү?
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 204801 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 62 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн