Melody Mongolia

2009-01-16

Алмас сурвалжилсан тэмдэглэлээс


"АЛМАС СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ" Р.Равжирын 1990 онд хэвлэгдсэн нэгэн ном байдаг бөгөөд түүнд 20 гаруй жил алмасны судалгаагаар ШУА-д ажилласан Равжир гуайн цуглуулсан баримт сэлт бий. Тухайлбал:
  "Арван дөрөвдүгээр жарны улаагчин тахиа жил /1837 он/ Үзэмчний Алтан Үүрэгт гэж алдаршсан Лувсандоной бадарчин Баруун Зууд Лхас Молом арван дөрөв дэх удаагаа аялан очоод буцах замдаа Цэнхэр Номингийн говиос заган дунд үхсэн эрэгчин хүн гөрөөс олжээ. Түүнийгээ ар зоогоор нь ярж хөл гар толгойг нь битүү өвчиж давсалж үүрээд цөсийг нь өвөртлөн Богдын Хүрээнд иржээ. Тэр үед алмасын зөв хатаасан цөс маш үнэтэй байжээ. Маарамбууд түүгээр анагаагдашгүй архаг өвчин, буу жадны шинэ шарх эмчилж цус алдалтыг зогсоон эдгээдэг учир Лха эрдэнэ гэж ихэд дээдэлдэг байв. Лха амьтны гаралтай эмийн зүйлд энэ цөс үлэмж дээгүүр үнэлэгддэг ажээ. Луу Маарамба гэгч Богдод эмч нь болоод төдийлөн удаагүй байжээ. Алтан Үүрэгт бадарчин Луу Маарамбад бараалхаж алмасын цөсөө шугам алт /чигчий хуурууны хэмжээтэй/-аар өгч Богдын сангаас үнэ шангаа хүлээж аваад улмаар хүн гөрөөсний давсалсан арьсаа Галбын Улаан Сахиусанд өргөсөн юм гэнээ. Тэр үеийн Галбын Улаан Сахиусны хийдийн урчууд гар хөл, толгойд нь хөвөн чихэж улаан цэмбээр хэл, улаан шилээр нүд хийж, Улаан Сахиусны дээр янш, лавир болгон хадсан гэнэ.

Янш лавир гэдэг нь амьтны бүтэн арьсаар дүрс гарган хийсэн хагас садган бүрцэг юм. Тэрхүү янш лавирыг харахад бүх бие нь үсээр хучигдсан болохоос биш яг л хүн хүн шиг харагдах ажээ. Уул арьсан лавир хоёр метр орчим өндөр, цээж өргөн, бөгс шувтан, урт гартай, хамрынхаа угт ойрхон улаан нүдтэй, ганц хуруу орчим нарийн духтай, зулайгаараа хавтгай, хойшоо гээдэн толгойтой, азарганы дэл мэт, бусад биедээ улаан саарал ноолуурхаг, суга цавиараа нимгэн үстэй, цүрдгэр гэдэстэй, нүүрэндээ хөмсөг сормуус сахлаас өөр үсгүй, хөлийн эрхий болон долоовор хуруу нь том, палбагар өргөн тавхай нь тэмээний таваг мэт зузаан эвэрлэг сайртай байсан" гэж Лувсандорж гуай Төв аймгийн Баянзүрх сумын харьяат 1974 онд 72 настай агсан хүн бөгөөд үндсэн нутаг нь Галбын говийнх,.. ярьжээ. Тэр нэмж хэлэхдээ "Та "Галбын хөгжил" нэгдэлд очвол 1937-1938 онд 10-с дээш настай байсан хүн бүхэн тэрхүү лавирыг үзсэн тул мэдэх ёстой шүү" гэж захиж билээ. 1939 онд Галбын Улаан Сахиусны хийдийг буулган үрэн таран хийхэд тэрхүү янш лавир хамт устгагджээ.

***
1974 оны 2-р сард Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Хаш Толгойн үхэр фермийн эрхлэгч Халхвай надтай Хатуугийн Улаан голын эхэнд ирж уулзлаа. Тэр ярихдаа "манай Хаш Толгойгоос доош Бугын голын эрэгт хүн гөрөөс хэвтэж байгаад харзны уснаас морь услахаар явсан хүүхдээс үргэж Бугын гол дээгүүр харайж гараад хавцал өгсөн явжээ. Тэр тухай мэдээлэх гэж ирлээ" хэмээн ярьлаа. Түүнийг шалгаж үзэхэд Бугын голын урд эргийн цасан дээр хэвтэж байгаад үргэж босонгуутаа Бугын голын 1 м 30 см харзан дээгүүр харайж дахин 80 см өндөр эргэн дээр гартал үсэрч цааш хүнчилж явсан 34 см хөлийн мөрийг үзэж зургийг нь авлаа. Халхвай дээр үед Баян-Өлгий аймгийн сэргийлэхийн дарга байгаад тэтгэвэрт гарсны дараа Хаш толгойн фермийн эрхлэгч байгаад одоо сул цалинд суужээ.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2764 удаа

Сэтгэгдлүүд

2024-07-02 -

Бичсэн: Иван Козлов, Питер (зочин)
Можно покупать эти книга Равжира? Где?
. Шууд холбоос

2020-03-30 -

Бичсэн: Зочин
ene nomiin haanaa olhuu zardag gazar bnuu
. Шууд холбоос

2015-04-09 - Равжирын үр хүүхдүүдэд

Бичсэн: Зочин
Равжир гуай альнутгийн хүн бэ
. Шууд холбоос

2015-01-13 -

Бичсэн: Зочин
алмас бол алмас, хүн хар гөрөөс гэдэг чинь үндсэндээ центавр гэдэг амьтан
. Шууд холбоос

2013-02-04 -

Бичсэн: Bold
алтайн ууланд алмас барихад санхүүгээр туслах хүн бaйнуу?
утас:88403364,
. Шууд холбоос

2012-12-24 -

Бичсэн: Занаа (зочин)
Би багадаа Равжир гуайн монгол бичгээр бичиж хэвлүүлсэн, алмасын тухай 33 ам яриаг цуглуулсан тэмдэглэлийг олон дахин уншаад бүр хурдхан шиг том болоод алмасын эрэлд Равжир гуайг дагаж явах юмсан гэж мөрөөддөг байлаа. Аав минь намайг удаагүй РЦНК-д болсон Равжир гуайтай хийсэн нээлттэй уулзалт дээр дагуулж очиж билээ. Сайхан дурсамж шүү. Тэр үед өвгөн 77 нас хүрчихсэн байсан юм.
. Шууд холбоос

2012-01-26 -

Бичсэн: AmonRa
манай админыг хэлээд байгаам болов уу гэж бодсон чинь...
. Шууд холбоос

2012-01-26 -

Бичсэн: Зочин
улайх баяртай байна
. Шууд холбоос

2010-10-28 -

Бичсэн: oyuka (зочин)
nadad almasnii zurag ogoh hun bna u
. Шууд холбоос

2010-10-28 -

Бичсэн: Зочин
goy ymaaa.bi almastai uulzahiig urgelj husdeg.ydaj tsaraig ni oiroos haraad zurgiig ni awaad naizuuddaa gaihulmar l bna
rolling on the floor
. Шууд холбоос

2009-04-03 -

Бичсэн: Зочин
devil
. Шууд холбоос

2009-01-17 -

Бичсэн: g84
уншиж байсан
өчигдөрхөн хоолонд орох доо хүмүүс сонин болгож ярьж суусан юм энэ талаар өөр баримт юу байна гэж судалж байна баярлалаа сайхан юм бичсэнд
. Шууд холбоос

2009-01-17 -

Бичсэн: хундага
Дэлт Самдан биш билүү?
адал явдал, ид шидэнд дуртай жаахан байхдаа догдлоод л уншиж алддаг байсан даа.
. Шууд холбоос

2009-01-17 -

Бичсэн: Алмас
Таалагдаад нэрийг нь зээлчихсэн юмаа big grin
. Шууд холбоос

2009-01-17 -

Бичсэн: Melody
Чи тэгээд амьхандаа туршлага судлаа юу big grin
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 204737 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 61 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн