Зарим ерөнхийлөгчдийн зургаас стресс хэрхэн хүнийг амархан хөгшрүүлдэгийг тодхон харж болох ажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон 1964-1968 онд алба хашихдаа нэлээд бууралтжээ.
АНУ-ын 37 дах ерөнхийлөгч Ричард Никсон 6 жил уг албыг хаших хугацаанд Вьетнамын дайн болоод алдарт Уотегейтын үймээн зэргийг тэсэн гарчээ.
Жеральд Форд 2,5 жил ерөнхийлөгчийн албыг хашихад бага зэрэг бууралтаж халзарчээ.
АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер ихээхэн стресст орж шаргуу хөдөлмөрлөсөн нь илт.
Цагтаа жүжигчин байсан ерөнхийлөгч Рональд Рейган өөрийгөө ихээхэн торддог нэгэн байсан хэдий ч 8 жил уг албыг хашихад түүнд ч мөн хөгшрөлт эрчимтэй явагджээ.
АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Х.В. Буш 1992 он гэхэд нэлээд царай алдав.
Хөөрхий 42 дах ерөнхийлөгч 8 жил Ерөнхийлөгчийн албанд ажиллахдаа өвгөн болж хувирчээ.
Жорж Буш ч энэ жагсаалтад нэлээд амжилттай дүн үзүүлж, 9-р сарын 11-ний гунигт халдлага,Иракийн дайн дажин, эдийн засгийн хямрал зэрэг нь түүнд ул мөрөө харамгүй үлдээжээ.
Бал даргыг ч орос, монгол эмч нар уйгагүй л тордсон гэдэг.
Монгол улсын ерөнхийлөгч Энхбаярын хөгшрөлт нүднээ илхэн. Гэвч тийм их стресст ордог болов уу гэмээр юм заримдаа.
Time.com-с илүүг үзээрэй.
|
2011-02-05 -