Melody Mongolia

2009-02-18

Дүүгийн зурсан зураг


Манай хоёр дүү тоолох насаараа овоо том болсон хэдий ч сэтгэхүй нь яг хүүхдээрээ ч юм шиг, заримдаа надаас илүү хэрсүү ч юм шиг маш сонин шүү...
Ихэр учраас маргалдаж, муудалцах юм бишгүй л гарна, би ч ээлжилж аргадаад л, эрхлүүлээд л, таван салааны амт үзүүлэхдээ бас л ээлжлээд л... Аль болох ялгахгүйг л хичээдэг л дээ. Манай хоёр дүү багадаа дандаа ижил хувцас өмсдөг байсан бол 7-р ангид орох жилээ өөр өөр хувцас өмсөхийг илүү чухалчилдаг болсон. Ээжийн маань хувь нэмэр, мэдээж, нэлээдгүй орсон л доо. Гудамжаар ижил хувцастай явахад хүн бүрийн хараа тусна шүү дээ. Уг нь хоёр ижил бараа авахад надад арай хямдралтай тусдаг тул хэсэгтээ л алмайрч байж билээ...
Энэ зургийг дүү маань сая Шинэ Жилээр зурсан юм. Гэрт хананд скочдоостой л байгаа. Маш их зураг зурна, дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ манай хоёр бурхан. Авьяасыг нь хөгжүүлэх юмсан гэж их л бодох юм, гэвч үнэндээ бид гурав олсон хэдэн мөнгөө зургийн дугуйлан, загварын дамжаа зэрэгт үрэх нь тансаглал мэт санагддаг юм.
За тэгээд хуучин дэвтэртээ хэзээ нэгэн цагт хаа нэгтээгээс тэмдэглэж аваад үе үехэн уншдаг зүйл гэвэл:

ХҮҮХЭД бол харах нүдний цөцгий,
Хайрлах зүрхний тольт,
Хавтгай ясны тасархай билээ.
ГЭВЧ
Аргадах тусам арзайж,
Таалах тусам тонгочиж,
Хүү минь, хүү минь гэхээр
Толгой дээр гардаг амьтан шүү.
ИЙМД
Гэм хэнд байна,
Зэмийг түүнд өг.
ТЭГЭХДЭЭ
Ухаантай хүн үгээрээ,
Ууртай хүн нударгаараа сургадаг юм.
Зодуурын үзүүрт цус,
Залуурын үзүүрт тос гэдэг юмаа.
Ороо морийг уургаар барьдаг шиг
Ууртай хүнийг аргаар сургадаг.
Буруу өсгөсөн хүүхэд
Бухын хүзүүнээс хатуу болоод
Хавиргатай гэдсэнд чинь багтаж байсан хүүхэд
Ханатай гэртээ багтахаа болиод ирэхийн цагт
Ямарч үг хэлээд тусгүй болж,
Оготор сүүлтэй мориор давхихад
Туйлсан болж үзэгддэг шиг,
Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг
Уурласан болж сонсогддог юм.
ИЙМД
Хүүхдээ насны нь бага,
Цусны нь шингэнээс
Хайраа дотроо агуулж,
Халаа гаднаа гарган сургагтун!



. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1752 удаа

Сэтгэгдлүүд

2013-01-23 - хатан зүрх

Бичсэн: с.ганчимэг (зочин)
сайхан байлаа
. Шууд холбоос

2009-03-30 -

Бичсэн: Ассount
Saihan surgaal bnaa to
Bi olon dvvtei l dee minii dvv nariig mun namaig eej aab maani sain hvmvvjvvvlsen yum harin bi hvvhedtei bolohooroo yah bol doo dvv narshigee erhelvvleh l bhaa daa Yr ni hvvhedvvd huurhun sh te jdeee
. Шууд холбоос

2009-02-22 -

Бичсэн: mess
huurhun zursan baina shd.gehdee hana n deeree skochddog n...

uursduur n jaaz hiilgeed goy bolson zuragnuudiig n jaazlaad togtoochihvol...

tusviihnii tsalingiin talaar sonsson...

hicheegeerei! gl.
. Шууд холбоос

2009-02-21 - HYYLHYN L ZURSAN BNA SHD

Бичсэн: DESI
NADAA LAW HYYLYN L ZURSAN BNA SHD ERDEM SURJIIJ MONGOO HARAMLAAD BAIHDAA YADIIN GEHDEE BAS HAAYA HARAMLAH ZYGEER SHD TEE HE HE HE HOER DYYGEE DEIGN BOLGOCHIH DOO TEED NADAA OGCHIH BI AJILD AWCHII
. Шууд холбоос

2009-02-19 -

Бичсэн: Ari (зочин)
Hi xuuxdiin aviyasiig xogjuulex l xeregtei l de.Chuxam yaj gedegt l asuudal bna.Xun bolgond burxnaas zayasan jaaxaan aviyas bdag um gesen teriigee olj zov xogjuulj chadsan xun l amjiltand xurdeg um gesen.Bi lav oortoo bgaa aviyasiig xogjuulex n bitgii xel oortoo yamar aviyas bgaag ch medeegui yavj bgaa.Xarin tanai 2 duugiin xuvid aviyas n negent todorxoi bgaa uchraas jaaxan demjeed ogmoor l bgaam da.Demjeed tegeed xogjuulne gexeer l ard n nuguu aixtar MONEY n araas zulgaachnaa te,,,
. Шууд холбоос

2009-02-19 -

Бичсэн: tatah
hedtei duum?
. Шууд холбоос

2009-02-19 - gogo

Бичсэн: flower (зочин)
manai hoyor sain hun bolno tee happy
. Шууд холбоос

2009-02-18 -

Бичсэн: ketchup
3 сая үхэр дундаас шилэгдэж гарсан үхэрнүүдийн ухаан шүү дээ.

мундаг мундаг алтанбулаг хивс, том том ширээ сандал, өнгө алагласан зураг, хувьсгалын гэхээсээ хувийн наймаа голцуу ярьсан утасны төлбөр, том том хаймар жийп, хэрэг нь гардаггүй гадаад дотоодын томилгооны зардал, гэрэл чимэглэл болсон баяр цэнгүүн, хүлээн авалтуудын зардалаа хэмнэх ёстой болохоос биш энгийн ардынхаа худалдан авах чадварыг хязгаарлаж танаад ёстой яг хямралаас гарна даа.
ер нь хэн юун хямрал яриад байгаан.
миний мэдэхийн сүүлийн арав хорин жил монголд тэр чигээрээ л оюун санаа, эрүүл мэндийн хямрал үргэлжилсэн дэг...
. Шууд холбоос

2009-02-18 -

Бичсэн: Melody
Хонгилын үзүүр дэх гэрэл одоо харагдахаа бараг больж байна шүү, төсвийнхний цалинг хасах шийдвэр арай дэндүү сэтгэлээр унагаж байна. Хоосон хонохгүйг л хичээнэ дээ...
. Шууд холбоос

2009-02-18 -

Бичсэн: piglet
Гэхдээ хөгжүүлэх хэрэгтэй шүү. Боломж олдож л таарна. Би ч бас багадаа их зурдаг байлаа одоо ч найдвар тасраагүй ээ.
эгчийгээ бүүр саначихлаа big grin
. Шууд холбоос

2009-02-18 -

Бичсэн: Gerelee (зочин)
Ter 2 ch huurhun shuu! 2 duu tani ih sain hun bolood tanii achiig hariulah bolnoo.
. Шууд холбоос

2009-02-18 -

Бичсэн: Boloroo
Shan surgali bn, eej aaviin bagaas helsen, surgasan shan ulamjlaluud unetei bsan gedeg n odoo iluu medregddeg shu.
2 hoorhon duugee hairlah, humuujuuleh shan setgeld chin talarhaya.
. Шууд холбоос

2009-02-18 -

Бичсэн: ketchup
үй түмэн сайхан хүний олон олон аз жаргал, мөрөөдөл хүсэл нь хиртэй мөнгө, хоногын хоол, борооны дээвэрт дарагдан алхам алхамаар бүдгэрдэг нь юутай харамсалтай. амьдрал гэж чухам юусан билээ.

би нээрээ ихэр хүүхэдтэй болохсон гэж ямар ихээр хүсдэг гээч. зайлуул амьхандаа ганц ч гэсэн зүйл дээр өнөөх амьдрал гээчийг монжих гэсэн санаа юм байх даа.

хоёр хөөрхөн дүүгээ гэсэн эгчийн энэ олон жилийн хөдөлмөр, хайр, хугасласан нойрынх нь ачийг хоёр дүү нь цаг ямагт хариулах болтугай. сайн хүмүүс болон өсөж өндийгөөрэй.
эгчийн ачийг хариулна гэдэг нь үнэтэй бэлэг сэлт биш шүү дээ. өөрсдөө л сайхан амьдрах. эгчийнхээ сэтгэлийг амартал сайн сайхан аз жаргал дүүрэн ухаалаг амьдрах. ийм л энгийн. happy
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 204822 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 43 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн