Зөөлөн нь хатуугаа гэдэгт,
Танилтай хүн талын чинээ гэдэгт,
Яарвал даарна гэдэгт,
Зуны дараа намар болно гэдэгт.
Итгэсээр л ирлээ. Харин "итгэгч" гэдэг үгийг миний төсөөлж байснаас тэс өөр утгатай болно гэж мэдээгүй олон жил явжээ. Одоо "итгэгч" гэдэг үгийг монголчууд заавал Христийн шашинтай холбож ойлгох болсон юм даг. Мэдээж хэрэг, эрт дээр үеэс Өрнийн ертөнцийг атгандаа оруулж, хаад ноёдыг чичрүүлэн нууцаар эрхэндээ оруулж сурсан далд засаглал болох Христийн шашин хүчирхэг байхаас яахав, олон зууны туршид боловсруулсан арга тактиктай байхаас яахав. Иезуитүүдээс эхлэн нууц бүлгэм байгуулж, өөрийн гэсэн мөнгө зээлийн системтэй, удирдлагын аппараттай, та бидний төсөөлөшгүй үй олон бүлгэмүүд хаа сайгүй оршсоор байна. Мэл Гибсон- Америкийн жүжигчин, Буш ерөнхийлөгч бүгд тийм бүлгэмүүдэд харьяалалтай байдаг. Лобби, үзэл санаа, хобби гэх мэт олон далд тайлбартай, хуурамч өнгө төрх бүхий тэдгээр байгууллагууд бүгд цаанаа Христийн шашны нэгэн зарчимд тулгуурладаг. Тэр нь юу вэ гэвэл, Христийн шашин нь яваандаа дэлхийг захирна, Христийн шашны тэргүүн нь дэлхийн эдийн засаг, улс төр, бараа эргэлт бүгдийг ил биш юмаа гэхэд далдуур хянаж суух болно. Энэ сэдвээр хүмүүс ярилцах дургүй байдаг. Яагаад гэвэл барууны улсуудад энэ сэдвээр ярьвал шашнаа доромжлогч, эсвэл хийрхэгч гэсэн нэр зүүж бусдын хурц шүүмжлэлэд өртдөг нь нууц биш. Магадгүй Монголд Христийн "итгэгч" нар олон болсон цагт энэ бичлэгийг эрс буруутгах хүн цөөнгүй. Гэхдээ л ярихгүй бол болохгүй сэдвийн нэг яах аргагүй мөн билээ.
Тэр ч байтугай, Төвдөд олон жил шавилж суугаад Дорнын мэргэдээс тухайн үедээ йог, хийн дасгал зэрэг бүх эрдмийг сурч буцаж Дундад Азидаа очоод тэндэхийн харанхуй бүдүүлэг ард олныг алмайруулсан Есүсийн түүхээс бид ихийг ойлгож болно. Йогийн дасгалаар хүн өөрийн амьсгал, зүрхний цохилт, цусны эргэлтийг удирдаж урт хугацаагаар бодисын солилцоогоо удаашруулж болдогийг тухайн үедээ Есүс ихэд чармайн сураад нутагтаа очоод хэрэгжүүлсний үндсэн дээр Есүс үхсэний дараа 3 хоноод амилдаг Хуучин Гэрээний түүх үүсчээ. За тэгээд усан дээгүүр явдаг, бороо оруулдаг асуудал бол чадалтай нэг бөөгийн хийдэг л зүйл, монголчууд тийм зүйл хар багаасаа сонсч өссөн байдаг. Төвдийн нэгэн агуйгаас Есүсийн үед сууж байсан нэгэн хүний ул мөрийг олсон нь еврей хэлээр бичсэн бичээс байсан бөгөөд он тооллын хувьд яг Есүсийг олны дунд гарч ирсэн үе байлаа. Анх Есүс гайхалтай авьяасаа олонд дэлгэхдээ 30 орчим насны хүн байсан билүү дээ, нас сүүдрийн хувьд ч шавилж сууж байгаад нутагтаа эргэн ирэхэд яг тохирсон.
Энэхүү бичлэг хэн нэгнийг буруутгаагүй, ямар нэгэн зүйлийг сурталчлаагүй, хэн нэгнийг ятгаагүй, харин миний өөрийн итгэж явдаг зүйлийн тухай найруулга муутайхан тэрлэсэн хэдэн өгүүлбэр юм шүү...
|
2011-11-19 -