Төрсөн өдөр дуусахад сайхан дурсамжууд болон фото зургууд, бэлэг, дараагийн төрсөн өдрөө хүлээсэн хөнгөн гуниг бас гэнэн төлөвлөлт, ирээгүй хүмүүсийг бодсон чимээгүй гайхшрал, утсанд хадгалаастай мессежнүүдийн олон утгат үгс, дотны хүмүүсийн инээмсэглэсэн харц зэрэг бүгд сэтгэл зүрхэнд хадаатай үлдэх юм...
Гэрийн гадаа л манай хэд /одоо 3-р курсын оюутнууд/ багшийгаа угтаж авлаа... Сэтгэл хөдөлсөн гэж жигтэйхэн. Гэхдээ анхны хэдэн жилийг бодвол одоо ч арай уйлахаа больсоон. Зүгээр л жаргалтай...
Их гоё нартай өдөр байх болов уу гэж мөрөөдөж байсан ч хаврын хүйтэн хавсарга тавьж, шавь нарын маань хамар хацар улайсан байлаа. Гэсэн хэдий ч гандан буурахгүй зураг даруулсаар...
Найзууд утасдаад бид ангидаа удаан сууж чадсангүй л дээ
Цэвэлмаа өөрийн уран бүтээл болох хамгийн нандин бэлэг өгсөнд багш нь маш их баярласан.
Төрсөн өдөр гээчийг үнэнхүү утгаар нь надад анх олон жилийн өмнөөс мэдрүүлсэн, бас намайг хамгийн сайхнаар баярлуулж чаддаг шавь нарынхаа халуун сэтгэлд талархая. Hi5-аас зурагнуудаа үзээрэй, хүүхдүүдээ.
|
2009-11-29 -
ireh torson odort chin bagshaa