Хатан Туулынхаа хөвөөнд нэг үдэш очлоо л доо. Найз охин маань ажлаа тараад шууд гэртээ харимааргүй байна гэхээр бид хоёр бас нэг найзыгаа гуйгаад гол дээр очсон юм. Битүү хог. Голын урсгалд хүртэл Коланы аяга хөвж явах юм. Үүнийг шидсэн хүүхдийн эцэг эх нь хажууд нь юугаа харж зогсдог байна, хэрэв насанд хүрэгч шидсэн бол ичих хэрэгтэй шүү дээ. Ийм сайхан эх оронд төрчихөөд, ийм цэнгэг усаар ундаалчихаад дэндүү даварсан зарим монголчууд Сахаарын цөлд нэг бол Эрээн хотын өмхий ус ууж байвал таарсан юм.
|
2009-10-03 - bodol