Заримдаа хүн бүр мэддэг юм шиг яригдаж,бичигддэг зүйлсийг бас тодруулж өгмөөр санагдаад. Жишээ нь, " Говь Гурвансайхны нуруу Палеозойн эриний тогтоц" гэдгийг чухам хэдэн сая жилийн өмнө бүрэлдэн тогтсон уулс болохыг Монголчууд өөрсдөө ойлгодоггүй. Эсвэл үлэг гурвэлийн олдвор барагцаалбал хэдэн сая жилийн настай, яг ямар эрин үед бид одоо амьдарч байгаа бол?
Та бид Кайнозойн эриний Дөрөвдөгч галавын Голоцений үэд амьдарч байна.
Геологийн он тооллыг бага сага ялгаатайгаар улс орнууд нэрлэдэг. Бидний хувьд бол доорх байдлаар ойлгоход хялбар: Эрин бүр дотроо галавуудад хуваагдана, галав бүр дотроо үеүүдэд хуваагдана.
Криптозой-4800 сая жилийн өмнөх Кембрийн өмнөх буюу Протерозойн эрин үүнд -Эдиакарын галав - 700 сая жил (дэлхий дээр хүчилтөрөгч бүрэлдэж эхэлсэн, анхны нэг эст амьтад үүссэн) Палеозойн эрин үүнд - Кембрийн галав 580 сая жил (анхны дун, шүр далайд үүссэн) Ордовик 505 сая жил (анхны хуурай газрын ургамлууд үүссэн) Силур 440 сая жил (анхны шавьжнууд үүссэн) Девон 410 сая жил (анхны хоёр нутагтнууд , аалз, аварга загас, ястай загас үүссэн) Карбон буюу Чулуун нүүрсний галав 360 сая жил (чулуун нуурсний ордууд, мөлхөгчид болон далавчит шавьжнууд үүссэн) Перм 280 сая жил (дэлхий дээр үүссэн бүх амьд амьтан ургэмал устав) Мезозойн эрин үүнд Триассын галав 250 сая жил (анхны сүүгээр бойжигчид, үлэг гүрвэлүүд, мэлхий, яст мэлхий, матар үүсэв) Юрын галав 210 сая жил (үлэг гүрвэлийн диваажин, анхны шувууд үүсэв) Цэрдийн галав 140 сая жил (анхны цэцэгт ургамлууд, могой үүсэв. Эцэст нь бүх амьд амьтан ургэмал устав ) Кайнозойн эрин буюу Гуравдагч эрин үүнд Палеоген галав , үүнд Палеоцен үе 65 сая жилийн өмнөх (анхны зараа, буга, адуу, заан, гахай, хирс үүсэв) Эоцен Олигоцен 37 сая жилийн өмнөх Неоген галав, үүнд Миоцен 23 сая жил (хүний өвөг болох Австралопитек үүсэв) Плиоцен 6 сая жил Дөрөвдөгч галав, үүнд Плейстоцен 2 сая жил (анхны хүмүүс, арслан заан үүсэв) Голоцен 10 мянган жил
Энэ бүхнийг Та зөв ойлгосон бол одоо таавар таалгая: 1. Доорх зурган дээр байгаа яснууд барагцаалбал хэдэн жилийн настай вэ? 2. Говь Гурвансайхны нуруу барагцаалбал хэдэн жилийн настай вэ?
|
2012-10-07 -
251 сая жилийн өмнө хавьд дэлхий дээрхи амьдралын 95% нь устсан
ер нь товчхон хөөрхөн мэдээлэл оруулжээ, тэр хүчилтөрөгч, 1 эст амьтдын үүслийн тухай харин хол зөрсөн бнашүү