2009-09-12
Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
Харлаг Өмхий Өвс. Торгоны Замаар тээж байсан жингийн цуваанд Грек хүртэл тээж явах торго, бөс бараа зэрэг нь олон сар жилийн аяны замд хөгцөрч мууддаг байжээ. Чухам Өмхий Өвсийг хуйлсан торгоны завсраар хавчуулахад энэ урт замыг бүрэн бүтэн даадаг, хөгц огт ургуулдаггүй ажээ. Орчин үеийн шинжлэх ухаан энэ ургамлын чанарыг судалж амжаагүй байна. Өмхий Өвсийг ямар ч гантай үед мал иддэггүй, ямар ч гантай жил Өмхий Өвс ногооноороо байдаг зэргээс үзвэл хэр их хэмжээний хүчтэй бодис энэ ургамалд агуулагдаж байдгийг таамаглаж болно. Магадгүй энэ зууны тахал болсон өвчнүүдийг энэ ургамал анагаах чадвартай ч юм билүү. Хоёр зүйл Өмхий Өвс байдаг.
Дүндэггарав.
Шаралзгана.
Алаг Цэцэгт Башир буюу монголчуудын нэрлэж заншсанаар Юмдүүжин; эмэгтэйчүүдийн өвчинд сайн.
Азийн Жамьяанмядаг; зуны дунд сарын шинийн 15-нд түүж авчраад Манзушир Бурханд өргөхөд түмэн зул өргөсөнтэй дүйцнэ.
Азийн Жамьяанмядаг; зуны дунд сарын шинийн 15-нд түүж авчраад Манзушир Бурханд өргөхөд түмэн зул өргөсөнтэй дүйцнэ.
Алтайн Гол Гэсэр буюу Хонин Нүд.
Алаг Цэцэгт Башир буюу монголчуудын нэрлэж заншсанаар Юмдүүжин; эмэгтэйчүүдийн өвчинд сайн.
Дурсгал цэцэг буюу Ноцоргоно. Олон төрлийн ноцоргоно байдаг учраас орос нэршил болох Незабудка буюу Дурсгал гэдэг нэрээр их танил болсон.
Нугын Шимтэглэй буюу Мягмансанжаа. Мяг -нүд, ман - эм, санжаа - бурхан, буюу бурхны нүдний эм гэсэн утгатай нэртэй юм. Энэ ургамал нүдний эмний найрлагад ордог ажээ.
Edelweiss буюу Цагаан Уул хэмээн энгийн ардын нэрлэж заншсан энэ цэцэг Цагаан Түрүү, Цайвар Шар Цагаан Түрүү гэдэг нэртэй ажээ. Цагаан УУЛ гэж нэрлэсэн учрыг тайлбарлавал монголчууд хэт цохиж гал гаргахад УУЛ хэрэглэдэг аж. УУЛ гэдэг нь оч үсрэхэд амархан гал авалцахуйц, хуучин хөвөн мэт материалыг хэлдэг юм байна. Тэгэхээр хэт цохиход Цагаан Уул цэцгийн дэлбээний хөвсгөр хэсгийг хэтний уул болгон ашигладаг байжээ. Уул цэцэг цусны даралтанд сайн.
Намарсуу Дэгд. Намрын товууцсан хөрснөөс ургадаг.
Мягмансанжаа.Мяг-нүд, ман - эм, санжаа - бурхан, буюу бурхны нүдний эм гэсэн утгатай нэртэй юм. Энэ ургамал нүдний эмний найрлагад ордог.
Дэгжин Шиваантиг
Гэзэг цэцэг. Зарим домгоор, Мандухай Хатныг энэ цэцгийн хороор хорлосон гэдэг. Ямартай ч, хорны найрлагад ордог цэцэг.
Бэрцэцэг буюу Баавар цэцэг. Эмээлийн баавартай төстэй хэлбэртэй учраас Баавар цэцэг гэж нэрлэсэн. Бэрцэцэгийг хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ гэсэн ам тангараг өгч буйтай адилтгадаг байжээ.
Эдгээр цэцгийн зургийг зуны аялалын явцад авсан юм. Харин зарим цэцгийн тухай сонирхолтой мэдээллийг эрдэмтэн, ургамал судлаач, хүндэт ах Санжид гуай та бидэнд хэлж өгсөн юм шүү. "Гараг" студийн Говийн Хаан - Тоорой модны экспедиц гэх мэт олон арван судалгаа шинжилгээний ажилд оролцон, удирдаж, үнэт зөвлөгөөгөө хайрлаж явдаг манай ахмад эрдэмтэдийн нэгтэй ойр ажиллаж байгаадаа би маш их бахархалтай байна.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 4916 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2014-06-09 -