За тэгэхээр Германд байдаг найз Гэрлээ маань намайг тэмдэглэлийн дэвтрийн хобби-тойг хар багаас мэдэх тул нээх гоё Өмнөд Африк дэвтэр бэлэглэсэн юм. Тэр дэвтэрт хуудас бүрийн дээд хэсэгт алдартнуудын хэлсэн үг афоризм байх ажээ. Өчигдөр хэдэн афоризм уншсан чинь нээх хачин болчихлоо: There are two ways to slide easily through life: to believe everything or not to doubt everything. Both ways save us from thinking. /Alfred Korzybski/ Амар хялбар амьдрах хоёрхон зам байдаг гэнээ: нэг бол юм бүхэнд итгэх, нэг бол юм бүхэнд эргэлзэж амьдрах. Ингэж чадвал тархиа дэмий гашилгахгүйь тайван сайхан амьдрах боломжтой гэнэ шүү. Даанч энэ боломжгүй зүйл байхаа. While I thought that I was learning how to live, I have been learning how to die. /Leonardo da Vinci/ Амьдрах арга ухааныг олохын тулд бус, хэрхэн зөв нас нөгчихийг суралцсаар байжээ. Хүний хийж байгаа бүхэн, суралцаж буй юм бүхэн насан өөд болохын цагт "ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй" гэсэн бодолд захирагддаг юм шиг. Зарим хүмүүс "за хүүхдүүддээ тийм юм үлдээж, өөрөө юунд ч харамсахгүй үхэхийн тулд, хүмүүст сайнаар дурсагдахын тулд" гэх мэт ярьж, бас боддог. Тэгэхээр нээрээ л хүн эхэлж төрөөд, дараа нь эрийн цээнд хүрснийхээ дараа шууд үхэх бэлтгэлдээ шамддаг уу гэлтэй. Besides pride, loyalty, discipline, heart and mind, confidence is the key to all the locks. /Joe Paterno/ Энэ үнэхээр гайхалтай үг бөгөөд би ойлгохдоо "Бардам зан, бахархал, үнэнч сэтгэл, ёс журам, оргилуун хүсэл, ухаалаг бодлоос гадна хүнд өөртөө итгэх итгэл нэн чухал аа, тэрхүү итгэл бол бүх хаалганд таарах түлхүүр юм" гэж тусгаж байна. Блогоо ойрд хөтлөөгүй тул уншигч та бүхэн намайг хэт гутранги бичлэг оруулсан хэмээн битгий л буруутгаарай даа.
|
2011-06-04 -