Melody Mongolia

2011-06-04

Заримдаа



Сайн байна уу, Блог минь. Ажил ажил гэсээр блогоо бичих ямарч завгүй байлаа. Ажил ярьмааргүй байгааг минь ойлгоорой. Бясалгал болон амьсгалын дасгал ингэж их шаргуу хөдөлмөрлөх эрч хүчийг надад өгч байлаа. “Уурхайд байдаг гэр” буюу өрөөндөө ганцаар амьдрах болсондоо урамшиж, хамаг хана туургаа хэд хоногийн өмнө зүлгэж зүлгэж, цоо шинэ ширээ олж аваад, хоёр цоо шинэ сандал авчруулаад, интернетийн кабель утасаа 20 метр болгож шинэчилж уртасгаж аваад сайхан болоо сая нэг. Санаа сэтгэл өөдрөгөөр ажлаа тарж гэртээ ирэх хичнээн сайхан. Өрөө цэвэр цэмцгэр, эмх замбараатай, гэгээ татсан… Ширээн дээр хайртай өвгөн Лэптоп байж байх. Гэх мэт л байна даа миний уурхайн амьдрал. Одоо орон дээрээ ингэж суугаад бясалгал хийнэ. Тэгээд дараа нь нам унтана. Өглөө нэг мэдэхэд сэрүүлэг дуугарч энэтхэг ая намуухан эгшиглэнэ. Тэгээд сэрүүлгээ сунгасаар сунгасаар хоцрохын алдад арай ядан янцгаан босоод бас ч үгүй аальгүйтэж шүршүүрт орно. Тэгээд л ажил руугаа хэнэг ч гүй ажил хэрэгч царайлан алхана. Замдаа нэг янжуур зуугаад алхана, нэг бол ажилчдын гуанзаар дайрахдаа шарсан талх буюу тост, эсвэл зайдас ганц өндөгний хамтаар залгичхаад араас нь нэг их нялуун амттай шүүс хоёр аяга балгалаад гараад алхачихна. Тэгээд л том том дэлгэц дүүрэн оффистоо ороод л хоёр гурван утсан дунд эргэлдэж, компьютерын зэргэцсэн хоёр дэлгэцийг ээлжлэн ажиглаж, товчлууруудыг чимээ багатайхан товшихыг хичээн, өдөржингийн юм болно. Заримдаа уурсан бухимдахдаа гадагш ойр ойрхон гарч янжуураа татна. Ихэнхдээ тэрүүхэндээ мушилзан намбайн сууна. Заримдаа чихэвчээ ширээн дороос гарган ирж элдэв хөгжим сонсч толгойгоо гилжийлгэнэ. Гэвч тийм завтай өдөр мөн ч их ховор доо. Бясалгал танд ч бас амьдралын бэрхшээлийг давах хүч өгнө шүү. Блог минь сайхан нойрсоорой. Маргааш өөр нэгэн сайхан сэдвээр ярилцана шүү.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 998 удаа

Сэтгэгдлүүд

2011-11-21 -

Бичсэн: Зочин
nerd хэхэ чи ч хөгжилтэй хүн байна шүү амжилт
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 203865 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 5 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн