Melody Mongolia

2008-12-23

Багш минь арай ч дээ

Ажлын хажуугаар бас нэг Их сургуулийн диплом өвөртлөхөөр зүтгэж байгаа хүнд долоо хоногийн 5 өдөр зүтгэхэд заримдаа хүндрэл гарнаа, гаралгүй яахав. Өөрөө өвдөнө, хүн өвдөнө, ажил гарна, хөдөө явна, гэхдээ л бид чадах ядахаараа хичээж, таслалтгүй шахуу хоёр жил зүтгэж байна. Гол нь гурван долоо хоногийн өмнө нэг өдөр багш нарын маань нэг нь согтуу хичээл оров. Архины үнэрээ нуух гэж уг нь бохь зажлаад ч юмуу, ямар нэгэн байдлаар ичиж зовмоор байтал багш минь ширээ тохойлдон, жишим ч гүй, нүдээ онийлгон дуугаа өндөрсгөж хэл амаа орооцолдуулан байж 3 цагийн хичээлээ заав. Манай ангийнхан яасан бэ гэж үү? Хэн ч юу ч хэлээгүй. Магадгүй жирийн оюутнууд биш, ихэнхи нь гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нэлээд хэдэн оймс элээсэн хүмүүс учраас тийм их тэвчээр гаргасан байхаа. Миний хувьд бол би маш их ичсэн. Багшийн өөдөөс харж зүрхлэхгүй, яанаа-яанаа гэсэн бодол л бүтэн гурван цагийн турш тархинд эргэлдэв. Минут өнгөрөх тусам багш улам согтоод л, нүүр нь улайгаад... Уг нь бишгүй хийсэн бүтээсэн юмтай, эрдэм мэдлэгтэй, чадалтай залуу юмсан. "Багшаа, одоо завсарлах уу" гэж хэлээд багшийг ангиас гаргая гэхээр багш уурлаад "Хэзээ завсарлахыг би өөрөө мэднэ" гэж хэлэх учраас юу ч дуугарч, юу ч санал болгож чадахгүй байсаар байгаад хичээл тарав. Багшаа дахиад битгий ийм булай байдал гаргаарай гэж хүсье. Танд ч, манай ангийнханд ч, адил багш мэргэжилтэй надад ч хичнээн ичгэвтэр. Энэхүү явдлыг мартаж чадахгүй, бодогдоод байхаар нийтэллээ. Эрхэм уншигч Та юу гэж бодож байна?
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1336 удаа

Сэтгэгдлүүд

2010-08-06 - маягалцгаа

Бичсэн: Зочин
тийм зүйл бйаж байдаг ш дэ,,одоо л мэдэж байгаа юм уу,,худлаа сүржигнэж гэнэ
. Шууд холбоос

2008-12-28 -

Бичсэн: Зочин
Teneg yumaa. Bagsh hun baij huuhduuddee ulger duurail uzuuleh heregtei shdee. Dor hayaj ichih heregtei shd. surprise
. Шууд холбоос

2008-12-23 - Баярлалаа

Бичсэн: Зочин
Сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ баярлалаа. Сургуулийн нэр хэлэх арга алга, гэхдээ МУИС гэсэн ерөнхий нэр хэлэе.
. Шууд холбоос

2008-12-23 -

Бичсэн: galbaatar
ali surguuli deer ingedeg bna aa, manai ih deed, echnee angiinhand bagsh nar ingej ordog gej sonsoogui.

oyutnuudiigee bariad bdag ovoo medeltei bagsh bna da.
. Шууд холбоос

2008-12-23 -

Бичсэн: хундага
тэнэг хэрэг.

хэлэх газар нь хэлж, хариуцлага тооцуулах хэрэгтэй.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 204836 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 76 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн